Нууцлалын бодлого

Хамгийн сүүлд шинэчлэгдсэн огноо: 2025/10/26

Энэ хүү нууцлалын бодлого нь “Энлайтэн Женерэйшн” ХХК (“Enlighten Generation” LLC, цаашид “Компани” гэж нэрлэх). Таны хувийн мэдээллийг хэрхэн цуглуулах, хэрэглэх, хамгаалах тухай баримт бичиг юм. Компани нь https://enlighten.mn вэбсайт болон Enlighten аппликэйшн (цаашид үйлчилгээ гэх) бүртгүүлсэн бүх хэрэглэгчийн хувийн мэдээллийг доорх заалтын дагуу ашиглагдана.

Хэрэглэгчийн эрх

Хэрэглэгч нь ямар ч үед өөрийн мэдээлэл үрүү нэвтрэх, залруулах, хаах, устгах эрхтэй. Мөн мэдээлэл боловсруулалтад хэрэглэгчээс зөвшөөрөл шаардаагүй байсан ч хэрэглэгчийн мэдээллийн боловсруулалтад хэсэгчлэн татгалзах болон зөвшөөрлөө ямар ч үед цуцалж болно.

Та бүртгүүлсэн хувийн бүртгэлээ хүссэн үедээ устгах боломжтой бөгөөд хүсэлт гаргаснаас хойш 30 хоногийн дотор өөрийн аккаунт руугаа нэвтрээгүй тохиолдолд таны бүртгэлтэй мэдээлэл устгагдах болно.

Хүүхдийн нууцлал

Манай үйлчилгээ нь 13-аас доош насны хүүхдэд зориулагдаагүй. Бид 13-аас доош насны хүүхдээс хувийн мэдээллийг зориудаар цуглуулдаггүй. Хэрэв та эцэг эх, асран хамгаалагч бөгөөд таны хүүхэд бидэнд хувийн мэдээллээ өгсөн гэдгийг мэдвэл бидэнтэй холбогдоно уу. Хэрэв бид 13-аас доош насны хүүхдээс эцэг эхийн зөвшөөрөлгүйгээр хувийн мэдээлэл цуглуулснаа мэдвэл, бид тэр мэдээллийг устгах алхмуудыг хийх болно.

Хэрэглэгчийн талаарх мэдээлэл

Үйлчилгээний хүрээнд хэрэглэгч болон компанийн хооронд харилцаа үүсдэг бөгөөд харьцсан мэдээлэл систем дээр хадгалагдаж байдаг. Хэрэглэгчийг вэбсайтад зочлох үед интернет хөтөч, хуудасны хүсэлтийн цаг зэрэг бусад техникийн мэдээл нь автоматаар цуглардаг. Та манай платформд зочлоход эдгээр мэдээллийн цуглуулах явц нь автомат болно.

Үйлчлүүлэгчийн мэдээллийг цуглуулдаг арга

Бид таны мэдээллийг гурван аргаар цуглуулдаг: